ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙД: Далай багш маань “Би номоо үйлдээд сайн байгаа” хэмээн нарийн бичгээрээ дамжуулан мэдээллээ

ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙД: Далай багш маань “Би номоо үйлдээд сайн байгаа” хэмээн нарийн бичгээрээ дамжуулан мэдээллээ

Өчигдөр /2021.08.26/ нэр бүхий зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Дээрхийн гэгээнтэн XIV далай ламыг таалал төгсчээ гэх мэдээлэл гарсан. Уг мэдээллийг Гандантэгчинлэн хийдээс үгүйсгэж худал гэж мэдэгдсэн юм. 

Тэгвэл дөнгөж сая тус гандангаас цахим хуудсаараа дамжуулан "Дэлхийн энх тайвны Нобелийн шагналт Дээрхийн гэгээн XIV Далай багш маань “Та бүгд санаагаа бүү чилээ. Би номоо үйлдээд сайн байгаа” хэмээн нарийн бичгээрээ дамжуулан албан ёсоор мэдээ ирүүллээ.

Дээрхийн гэгээн Далай багшийн маань өлмий улам батжиж шашин, амьтны тусын тухайтад орчлонгийн хүрдийг хоосортол залрах болтугай" хэмээн мэдээлжээ.