Хичээлийн хэрэгсэл, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа нийслэлд өнөөдөр эхэлнэ.
Тодруулбал, өнөөдөр, маргааш Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагт автомашингүй гудамж болгон үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм. Үзэсгэлэн худалдаа нь Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/, Улсын их дэлгүүрийн урд талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар /олны нэрлэдгээр гурван өндөр/ байрны хойд талын талбайд тус тус болно.