Өнөөдөр Орхон голын усны түвшин нэмэгдэнэ

Өнөөдөр Орхон голын усны түвшин нэмэгдэнэ

Өнөөдөр Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсэг Орхон голын нийт уртын дагууд усны түвшин 5-20 см нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Иймээс дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон гол болон Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, зүүн хажуугийн, Онон, Хэрлэн /Өндөрхаан/. Мөн Хангай нурууны арын Чулуут, өврийн Түй, Онги /Сайхан-Овоо/, Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын Баруунтуруун зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байгаа аж. Түүнчлэн Бэлтэс, Бүгсий, Үүр, Сэлэнгэ, Орхон, Онон, Хэрлэн, Идэр, Байдраг, Таац, Онги, Буянт, Чигж, Баруунтуруун, Тэс зэрэг голууд үерийн түвшинг 30-95 см , Дэлгэрмөрөн, Улз, Халх болон Сэлэнгэ мөрөн /Хялгант тосгон Зүүнбүрэн, Сүхбаатар/ Орхон голын дундуур үерийн аюултай түвшинг 10-50 см даван тус тус хүчтэй үерлэж байгаа ажээ.