БНХАУ-ын баг 82 медальтай "Токио-2020" паралимпын XVI наадмыг тэргүүлж байна

БНХАУ-ын баг 82 медальтай "Токио-2020" паралимпын XVI наадмыг тэргүүлж байна

"Токио-2020" паралимпын XVI наадамд оролцож байгаа 160 улсын баг тамирчдаас өнөөдрийн байдлаар 62 улсын баг медаль хүртээд байгаагаас манай хөрш улс Хятадын шигшээ баг 82 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна.

Энэ удаагийн паралимпын наадмаас БНХАУ-ын баг 32 алт, 23 мөнгө, 27 хүрэл, нийтдээ 82 медальтай тэргүүлж байна. Их Британи улсын баг 19 алт, 14 мөнгө, 16 хүрэл, нийт 49 медаль Олон улсын паралимпын хороо /RPC/ буюу Дүрвэгсэдийн баг 13 алт, 7 мөнгө, 20 хүрэл, нийт 40 медаль, хүртэж гуравт бичигдэж байна.

Харин тэргүүлэгчдийн араас АНУ-ын баг 12 алт, 8 мөнгө, 4 хүрэл, нийт 24 медальтай нэхэж байгаа бол Украин улсын баг 10 алт, 17 мөнгө, 9 хүрэл, нийт 36 медальтай 5 дугаар байрт бичигдэж байна.