Үерийн усанд боогдсон иргэдийн амийг аварчээ

Үерийн усанд боогдсон иргэдийн амийг аварчээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Онцгой комиссын шийдвэрээр Цагааннуур, Түшиг сумын чиглэлд түр хугацаанд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Иймээс иргэд та бүхнийг тус сумдын чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд үүсээд байгаа үер усны нөхцөл байдалтай аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаагаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн танилцлаа. Аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Р.Мөнхбатаар ахлуулсан таван алба хаагч, хоёр автомашин, нэг моторт завьтайгаар газар дээр нь очиж ажиллаж байгаа аж. Тус сумын Онцгой комисст аж ахуйн нэгжүүд автомашин техникийн дэмжлэг үзүүлэн үерийн даланг хүчитгэн ажиллаж байна. Зүүнбүрэн сумын “Бэлчир” 2-р багийн “Хайргатай гарам” гэх газарт усанд боогдсон гурван өрхийн зургаан иргэнийг гэрийн эд зүйлсийн хамт үерийн уснаас аюулгүй газарт байрлуулан, амь насыг нь авран хамгаалжээ. Мөн 37 бог малыг завиар тээвэрлэн нүүлгэн шилжүүлсэн байна.