Сайед Моллай Германы иргэншил авахгүй, эхнэр хүүхэд нь тус улсад байгаа тул ирсэн гэдгээ учирлажээ

Сайед Моллай Германы иргэншил авахгүй, эхнэр хүүхэд нь тус улсад байгаа тул ирсэн гэдгээ учирлажээ

МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одон, энгэрийн тэмдгийг Сайед Моллайд гардуулан өглөө.

МҮОХ өнгөрсөн пүрэв гарагт олимпоос медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч, МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одон болон олимпоос медаль хүртсэн тамирчдад олгодог энгэрийн тэмдгийг гардуулан өгсөн билээ.

Тухайн үед Токиогоос мөнгөн медальтай ирсэн Сайед Моллай Монголд байгаагүй тул шагналаа гардан авч чадаагүй юм. 

Тэгвэл МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг албан ажлаар Герман явахдаа Сайед Моллайд “Алтан од” одон, энгэрийн тэмдгийг нь гардуулан өгчээ. Энэ үеэр Моллай өөрийг нь Германы иргэншил авах гэж байгаа талаарх мэдээллийг үгүйсгэж, эхнэр хүүхэд нь германд байгаа болохоор ирснээ учирласан байна.

Эх сурвалж: МҮОХ




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө