ЭМЯ: 2209 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж дөрвөн иргэн нас барлаа

ЭМЯ: 2209 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж дөрвөн иргэн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол улсын хэмжээнд 2209 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын:

448 нь Улаанбаатар хотод

1,771 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас 1,795 иргэн эдгэрч, гарчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 13,570 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 16,012 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн – 8,400

Хүндэвтэр- 3,930

Хүнд –1,030

Маш хүнд – 210 хүн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-ээс дээш насны дөрвөн иргэн нас барсан байна. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 931 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

С.Ариунсувд