Улаанбаатар хотын хоёр дахь "Өглөөний гудамж" нээлтээ хийлээ

Улаанбаатар хотын хоёр дахь "Өглөөний гудамж" нээлтээ хийлээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас эртэч иргэддээ зориулан байгуулсан “Өглөөний гудамж” өнөөдөр нээлтээ хийлээ.Уг гудамэжийг нийтийн эзэмшлийн 600 метр квадрат талбайд богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулсан аж.

Хог хаягдлыг багасгах, хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорготой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, моддын дор сандалтай, номын булантай, үнэгүй интернэт ашиглах боломжтой орчин бүрдүүлэхийг зорьжээ.

Өглөөний гудамж нь Жамьян гүний гудамж буюу “Blue Sky”зочид буудлын урд талд байрлалтай.“Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамжуудыг  байгуулснаар иргэд өглөөний 06.00-09.00 цаг болон оройн цагаар төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулах боломжийг бүрдүүлж өгч байна. Энэ удаагийн “Өглөөний гудамж” нь илүү байгальд ээлтэй, эко орчныг бүрдүүлснээрээ онцлог аж.

Б.ДЭЛГЭРМАА