ВИДЕО: "Аравт" олон улсын цэргийн уралдаанаас манай баг мөнгөн медаль хүртлээ

ВИДЕО: "Аравт" олон улсын цэргийн уралдаанаас манай баг мөнгөн медаль хүртлээ

Олон улсын "Аравт" морин цэргийн уралдаан Тува Улсын нийслэл Кызыл хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөжээ.

Тус тэмцээнд ОХУ, Монгол, Казахстан, Узбекистан зэрэг улсын Зэвсэгт хүчнээс баг тамирчид оролцсон бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өрсөлдөгчдөөсөө ур чадварын хувьд илүү байсан талаар Батлан Хамгаалах яамнаас мэдээллээ.

Тус тэмцээний нэгдсэн дүнгээр:

  • нэгдүгээр байрт ОХУ,
  • хоёрдугаар байрт Монгол Улс, Узбекистан Улс,
  • гуравдугаар байрт Казахстан Улсын морьт тасгууд шалгарчээ.

Харин “Аравт” морин цэргийн уралдааны нэг төрөл болох морь хөтлөгчдийн тэмцээнд Монгол Улсын багийн тамирчин, ахлагч М.Ням, дэд ахлагч Г.Билгүүн нар хамгийн богино хугацаанд хөтөлж түрүүлэн цомын эзэд болсон амжилттай оролцож, Монгол Улсын Зэвсэгт хүчний багийн ахлагчаар ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, дасгалжуулагчаар ЗХЖШ-ын СБЗХ-ийн БТСТ-ын дарга, МУГД, хурандаа Д.Цог-Эрдэнэ нар ажилласан бөгөөд Зэвсэгт хүчний 013, 084, 123, 124, 327, 330, 350 дугаар ангиас 16 тамирчин цэргийн алба хаагч оролцжээ. 

ВИДЕО: