Өнөөдөр /2021.08.30/ Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд гарч байгаа гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэх зорилгоор шүүх, цагдаа, эмнэлгийн байгууллагуудад шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шийдвэрлэж байгаа билээ. Энэхүү дагуу нийслэлийн Шүүхийн шинжилгээний газарт гарын хээний автомат харьцуулалтын “Папилон-7” системийг хүлээлгэн өгчээ.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн нь 1998 оноос “Папилон-4” системийг ашиглаж эхэлсэн. Харин өнөөдөр хүлээлгэн өгсөн гарын хээний адилтгалын автомат систем нь хурууны хээг таних магадлал хамгийн өндөр. Уг системийг гэмт этгээдийг илрүүлэх, эрэн сурвалжлах, хэн болох нь тодорхойгүй цогцсыг таньж тогтоох зэрэгт ашиглах юм. Ингэснээр гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.