Цэргийн музейн урд талбайд хүүхдийн цэцэрлэг барихаар болжээ

Цэргийн музейн урд талбайд хүүхдийн цэцэрлэг барихаар болжээ

Энэ наймдугаар сарын 29-ны өдөр /2021.08.29/ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа Цэргийн музейн урд талбайд хүүхдийн цэцэрлэг барихаар болсон талаар мэдэгдсэн. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн музейн урд талбай буюу Жуков худалдааны төвийн хойд талбайд хүүхдийн цэцэрлэг барихаар болжээ. Тус дүүрэгт тулгамддаг асуудлуудын нэг болох сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг ийнхүү шийдэж өгөхөөр тусгасан байна. Тус цэцэрлэгийг 2022 оны улсын төсөвт тусгуулахаар 3.4 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ажиллаж байгаа аж.