12 настай хүү тогтоол усанд осолдож нас баржээ

12 настай хүү тогтоол усанд осолдож нас баржээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Жалга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 186 км, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км/-т хүүхэд тогтоол усанд осолдсон тухай дуудлагыг наймдугаар сарын 30-ны өдрийн 13:35 цагт тус аймгийн Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 18 км замыг туулан очиж 2 удаагийн шумбалтаар эргээс 13 метр зайтай, 3.2 метрийн гүнээс 18:54 цагт 12 настай Т гэх хүүгийн цогцсыг гарган авч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.'

Б.ДЭЛГЭРМАА