Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шившлэг багийн “Угалзын мараат толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 259 км, сумын төвөөс баруун урд зүгт 88 км-т/ наймдугаар сарын 31-ний өдрийн 02:55 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлэв.

Б.ДЭЛГЭРМАА