СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өндрөөс унажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өндрөөс унажээ

Өчигдөр /2021.08.30/ өдрийн 06:23 цагт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны гурван давхраас "Хүн унасан байна" гэх дуудлагыг нийслэлийн онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 06:30 цагт очиж тус байрны оршин суугч иргэн М 26 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орцны тагтан дээр унаж зүүн хөлийн өвдөг бяцарсан байсныг тагтнаас буулган эмнэлгийн анхны тусламж үзүүлж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.