Ургац хураалтад 13 аймгаас долоон мянга гаруй ажлын байрны захиалга иржээ

Ургац хураалтад 13 аймгаас долоон мянга гаруй ажлын байрны захиалга иржээ

ХХААХҮЯ-наас намрын ургац хураалтад их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутнууд, сонсогч, цэргийн алба хаагч, ажил хайж буй иргэдийг ажиллуулах уриалга гаргаад байгаа.

Одоогоор Төв, Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Говьсүмбэр, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Сүхбаатар зэрэг 13 аймгаас нийт 7308 ажиллах хүн, хүчний захиалгаа ирүүлжээ. 

Ургацаа бүрэн хурааж авах уриалгад нэгдэж, газар тариалангийн салбарт ажиллах хүсэлтэй иргэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Монголын залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн бирж, захиалга ирүүлсэн 13 аймгийн агрономичтой холбогдон ажлын байрны тухай мэдээллээ авах боломжтой аж. 

Орон нутгийн агрономичийн холбоо барих мэдээлэл 

  1.  Архангай аймаг 99885003
    2.    Төв аймаг 99884433
    3.    Булган аймаг 99368331, 93018865
    4.    Говьсүмбэр аймаг 88991135
    5.    Дархан-Уул аймаг 99376734 93030034
    6.    Дорнод аймаг 88074188
    7.    Орхон аймаг 99350968, 99339969
    8.    Өвөрхангай аймаг 99158707, 88713388
    9.    Сүхбаатар аймаг 99167594
    10.    Сэлэнгэ аймаг 99903868
    11.    Увс аймаг 88451201 99451404
    12.    Хөвсгөл аймаг 99387522
    13.    Хэнтий аймаг 98111759