Авлигын гэмт хэрэгтэй холбоотой нөхөн төлбөрт цугларсан 89,5 тэрбум төгрөгийг цахим шилжилтэд зарцуулна

Авлигын гэмт хэрэгтэй холбоотой нөхөн төлбөрт цугларсан 89,5 тэрбум төгрөгийг цахим шилжилтэд зарцуулна

Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар танилцууллаа.

Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 30-ны байдлаар авлигын гэмт хэрэгтэй холбоотой нөхөн төлбөрт нийт 89,5 тэрбум гаруй төгрөг төвлөрчээ. Уг орлогыг цахим засаглалд шилжих үйл ажиллагаанд зарцуулна гэжээ. 

Мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай болон Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс санаачилсан хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх асуудлаар Улсын Их Хуралд санал уламжлахаар боллоо. Нэгтгэсэн хуулийн төсөлд зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй, шуурхай байх зарчмыг баримтлаж, тусгай зөвшөөрлийн хүсэлт, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авах, хянах шийдвэрлэх журмыг тусган хуульчлах саналыг УИХ-д уламжлалахаар шийдвэрлэсэн байна.




Өнөөдөр гахай өдөр

5 цагийн өмнө