Жил бүрийн есдүгээр сарын 01-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр үндэсний хэмжээнд радио, телевизээр цахим хичээл заадаг. Харин энэ жил энэ уламжлал хэрэгжихгүй аж.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Ерөнхийлөгч есдүгээр сарын 1-ний өдөр хичээл заахгүй. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хичээл, сургуулийг танхим болон цахим хэлбэрээр орох төлөвлөгөө гарсан. Тиймээс аль ч сургуульд хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа болохгүй” гэж мэдэгджээ.
2021-2022 оны хичээлийн жилд 700 гаруй мянган сурагч цахим болон танхимын сургалтаар боловсрол эзэмших статистик гарчээ.