МАН-ын Бага хурал орой 17.00 цагт хуралдаж нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна

МАН-ын Бага хурал орой 17.00 цагт хуралдаж нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна

МАН-ын Бага хурал өнөөдөр /2021.09.01/ хуралдаж УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хурал орой 17.00 цагт зарлагдсан байна. Коронавирусийн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Бага хурлын зарим гишүүдийг танхимд хуралдуулах бол үлдсэнийг нь онлайнаар оролцох зохион байгуулалтыг хийж байгаа аж. 

МАН-аас дээрх нөхөн сонгуульд хэн нэр дэвшихээр хөөцөлдөж буй тухай мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Ташрамд дурдахад, Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргээс  УИХ-д сонгогдсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр, Д.Сумъяабазар Хотын даргаар томилогдсон учир ийнхүү нөхөн сонгууль болж буй юм.