СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч явган хүний зам давж, гэрлийн шон мөргөж хугалжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч явган хүний зам давж, гэрлийн шон мөргөж хугалжээ

Өчигдөр /2021.08.31/ 22:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу "Bluesky" зочид буудлын ар талд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн жолооч явган хүний замыг давж, гэрлийн шонг мөргөсөн хэрэг гарчээ. 

Азаар явган хүний зам дээр явж байсан иргэд автомашинаас аюулгүй холдож чадсан ба хэрэг гарсан дуудлагыг өгөхөд авто цагдаагийн албаныхан нэлээн удаж ирсэн гэжээ. Харин машин ачилтын компани шуурхай ирж ачсан байна. Мөн тус хэрэгт шонгийн мод мөргөснөөс улбаалж, цахилгааны утас гарч ирсэн ба үүнд анхаарч ажиллах байгууллага огт байгаагүй гэжээ.