Өмнөговь аймагт уурхайн тээврийн сөрөг нөлөөллийг бууруулж, хариуцлагатай тээвэрлэлтийг хөгжүүлнэ

Өмнөговь аймагт уурхайн тээврийн сөрөг нөлөөллийг бууруулж, хариуцлагатай тээвэрлэлтийг хөгжүүлнэ

Өмнөговь аймаг уул уурхай төдийгүй түүнийг дагасан тээвэрлэлтийн бүс нутаг болсон. Нүүрс тээврийн салбарт 200 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүнээс 10 хүрэхгүй нь орон нутгийн иргэдийн оролцоотой аж ахуй нэгж байдаг. Орон нутгийн компаниуд нь нутгийн иргэдээ тээврийн бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлдэг төдийгүй ажлын байраар хангаж, татвар хураамжаа төлж, нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг орон нутагтаа хийж хэрэгжүүлж хөгжилд нь хувь нэмрээ оруулан ажилладаг.

Өчигдөр /2021.08.31/ орон нутгийн тээврийн компаниудын нэгдэл Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Өмнөговь аймгийн Засаг даргатай хамтын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймагт уурхайн тээврийн сөрөг нөлөөллийг бууруулж, хариуцлагатай тээвэрлэлтийг хөгжүүлж, тээврийн бизнест нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тээврийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, нүүрс тээврийн жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх, жолооч нар, тэдний ар гэрийн нийгмийн асуудлаар төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх юм.

Мөн уул уурхайн тээвэр ложистикийн чуулганыг жил бүр Өмнөговь аймагт зохион байгуулж, түүнээс гарсан гарц шийдлийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгагджээ.