Хятадын компани Улаанбаатарт хүлэмж байгуулах нь үнэн болохыг албан ёсоор мэдэгдлээ

Хятадын компани Улаанбаатарт хүлэмж байгуулах нь үнэн болохыг албан ёсоор мэдэгдлээ

Өнөөдөр /2019.05.20/ Хүлэмжийн аж ахуй эрхэлдэг 20 гаруй компани нэгдэн мэдээлэл хийлээ. Тэд нэгдэн үндэсний хөдөлгөөн байгуулж, "БНХАУ-ын "Тяньжин фүүдс" гэх компани Монгол Улсад 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх гэж байгааг эсэргүүцэхээр болсон гэв.

Энэ талаар "Асрал агро парк" ХХК-ийн төлөөлөл Х.Алтанцацралт хэлэхдээ “Улаанбаатар хот Тяньжин хоттой хамтран 50 га газарт хүлэмжийн аж ахуй эхлүүлэх асуудал удаа дараа яригдлаа. Тиймээс бид ийм их хэмжээний газрыг гадны компанид өгч болохгүй талаар хүсэлт, шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Энэ хугацаанд хотын дарга хэвлэлийн хурал хийж "Ерөөсөө ийм асуудал яриагүй" гэж мэдэгдсэн.

Ингээд бид тайвшраад байж байтал өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт ХХААХҮЯ-наас сайдын гарын үсэгтэй албан бичиг ирүүллээ. Уг албан бичгээр дамжуулан хятадын компани импортын хүнсний ногооны 6.5 хувьтай тэнцэх хэмжээний ургац хураах урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа талаар мэдэгдсэн.

Энэ нь та бүхний орлогод нөлөөлөхгүй хэмээн тайлбарласан байна. Тиймээс бид үндэсний хөдөлгөөн байгуулж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

Хятадын төрийн өмчит, дээрээс нь манай төрийнхнөөс дэмжлэг авч буй компани Монголд 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхэлж эхэлбэл ямар ч дэмжлэггүй Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид болон өрхийн тариаланчид дампуурна" хэмээв.

- Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн зүгээс доорх шаардлагуудыг тавьж байна.

- Хятадын төрийн “Тяньжин фүүлс” компанийн хүлэмжийн төслийг зогсоох

- Нийслэлээс олгох гэж байгаа 50 га газрыг монголын тариаланчдад олгох

- Уг төсөл хэрэгжсэн тохиолдолд Монголын тариаланчдад БНХАУ-д нарийн ногоо тариалах 50 га газар олж өгөхийг шаардаж байна.




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө