Өнөөдрийн байдлаар нийт 25 байршилд долоон аймгийн 191 ногоочин үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Уг 25 байршлаас гадна хүсэлт гаргасан ногоочдод дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс нэмэлт цэг гарган, ногоо худалдаалах боломжийг олгоно.
