ФОТО: Сургуулийн орчин ослын бүс болох уу

ФОТО: Сургуулийн орчин ослын бүс болох уу

Хичээлийн шинэ жил эхэлж хүүхэд багачууд баяр хөөртэйгөөр сургуулийн зүг аав, ээждээ хөтлүүлэн алхана. Коронавирусийн тархалтын улмаас хоёр жил шахам танхимд хичээллэж чадалгүй гэртээ хоригдсон тэд сургууль, цэцэрлэгтээ очиж ангийн найзуудтайгаа уулзана гэхээс сэтгэл догдлон яарч буй нь гэрэл гийсэн нүд, шалавлан алхах хөлийнх нь алхаанаас мэдрэгдэнэ. Өнөөдөр үнэхээр л тэдний баярын өдөр ажээ.

Гэвч нөгөө л хүүхэд, залуус, хөгшид гээд хэнд нь ч ээлгүй хахир хот баясалтай алхах бяцхан үрсийг ч аюул ослоор хүрээлж байна.

Намрын намарт хотын ачаалал дээд цэгтээ хүрч замын түгжрэл толгойны өвчин болдгийг мэдсээр байж зуны гурван сар хийгээгүй зам засварын ажлаа сургууль цэцэрлэг орохтой зэрэгцэн хийж эхэлдэг нь хяслантай.

Сургуулийн ойр орчимд сэндийлсэн газар, овоолсон шороо, хураасан төмөр, ил гарсан цахилгааны утас гээд хүүхдүүдийн гэмтэж болох бүхий л эрсдэлийг бүрдүүлж өгсөн байгааг бид дурандаа буулгалаа. Зарим сургууль цэцэрлэгүүдийн хажууханд барилгын ажил эд дундаа явагдаж сурагчид яг доогуур нь явж өнгөрцгөөнө. Мөн зарим замыг хуулж хаяад шугам хоолой засварлах аж. Энэ мэт хүүхэд бүү хэл насанд хүрсэн хүмүүс явахад хүндрэлтэй зам, аюул осолтой орчин сургууль цэцэрлэгийг хүрээлж байх юм.

Б.ДЭЛГЭРМАА




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө