Францаас авчирсан 176 үхэр, 350 хонийг дуудлага худалдаагаар зарна

Францаас авчирсан 176 үхэр, 350 хонийг дуудлага худалдаагаар зарна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сан хамтран энэ сарын 10-нд Дархан-Уул аймагт малын дуудлага худалдаа зохион байгуулах гэнэ.

Ингэхдээ Франц улсаас авчирч нутагшуулж буй “Лимузин”, “Ангус” үүлдрийн 176 үхэр, нарийн ноостой “Мирнос” үүлдрийн 350 хонийг борлуулах аж. “Ангус” үүлдрийн үхрийг дэлхий нийтээр манхны чиглэлээр үржүүлдэг. Мөн эл үүлдрийн бух дунджаар 908, үнээ нь 680 килограмм жинтэй. Амьдын жингийн 60 хувь нь гулууз мах бөгөөд үүний 70 хувь нь цул мах байдгаараа онцлогтой “Лимузин” үүлдрийн үхэр үр төлдөө удамшлын чанараа дамжуулдгаараа дэлхийд гайхагддаг. Аль ч оронд өсгөн үржүүлэхэд дасан зохицох, нутагших чадвар сайтай, урт насалдаг гэнэ. Мөн махны чанар, гарц сайн бөгөөд 286 килограмм хүрдэг аж.