Сурагчдын “Үдийн хоол” хөтөлбөр нийслэлийн 20 сургуульд л хэрэгжиж байна

Сурагчдын “Үдийн хоол” хөтөлбөр нийслэлийн 20 сургуульд л хэрэгжиж байна

2021-2022 оны хичээлийн шинэ жилд ЕБС-ийн сурагчдын ''үдийн цай'' хөтөлбөрийг ''үдийн хоол'' хөтөлбөр болгоно хэмээн Засгийн газраас  мэдэгдсэн.

Мөн энэ сарын 13-ны өдөр /2021-08-13/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй танилцаж, ЕБС болон цэцэрлэгүүдээр явж байгаа. Үдийн хоол хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдад халуун хоол өгнө, төсөв нь 600 төгрөгөөр нэмэгдэнэ хэмээж буй.

Тэгвэл тус хөтөлбөр нь нийслэлийн 20 сургуульд л хэрэгжиж байгаа төдийгүй бусад ЕБС-ын бага ангийн сурагчид үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байгаа аж.

Тодруулбал, хоолны газрын гал тогооны стандартыг бүрэн хангасан 20 сургуульд л "Үдийн хоол" хөтөлбөр хэрэгжих юм. Бусад сургуулиудын хувьд гал тогооны өрөөг стандартад нийцүүлж чадвал уг хөтөлбөрт хамрагдах боломжтой болох юм. 

Анх тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ төлөвлөгөөндөө тус эрсдэлийг тооцоолоогүйгээс болж хүүхдүүдийг ялгаварлаж, эцэг эхчүүдийн дургүйцлийг ихээхэн хүргээд байгаа юм.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө