Амралтын газраас сэтгэцийн өөрчлөлттэй эрэгтэй сураггүй алга болжээ

Амралтын газраас сэтгэцийн өөрчлөлттэй эрэгтэй сураггүй алга болжээ

Өнгөрсөн наймдугаар сарын 31-ны өдөр /2021.08.31/ 20:00 цагийн орчимд Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт багийн “Талын буйр” гэдэг амралтын газраас хүн алга болсон гэх дуудлагыг энэ есдүгээр сарын 01-ны өдөр 10:00 цагийн орчимд Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу иргэн Х 38 настай сэтгэцийн өөрчлөлттэй эрэгтэйг хайхаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халх гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид болон “Талын буйр” ХХК-ийн ажилтнууд эрэн хайх ажиллагааг өнөөдөр 05:30 цагт явуулж эхэлсэн байна.

Б.Дэлгэрмаа