Дархан-Уул аймгийн залуус хорт зуршлаас татгалзахыг уриалсан хөдөлгөөн өрнүүлжээ

Дархан-Уул аймгийн залуус хорт зуршлаас татгалзахыг уриалсан хөдөлгөөн өрнүүлжээ

Өнгөрсөн наймдугаар сарын 31-ны өдөр Дархан-Уул аймгийн хүүхэд залуус хорт зуршлаас урьдчилан сэргийлэх аяныг “Хөгжилд бэлэн үү?” гэх уриан дор хувь хүний хөгжлийн академик сургалт болж өндөрлөжээ.

Тодруулбал, Тус өдөрлөг нь Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн төвийн санаачилгаар  “Залуучуудын байгууллага” үүсэж хөгжсөний  100 жилийн ойн хүрээнд “Хорт зуршилгүй залуу-100” арга хэмжээ зохиогдсон ба мөн  архи, тамхинаас татгалзах болоод өвөрмөц үг хэллэг, түүний хор уршиг бий болох бүхий уриаг илэрхийлсэн лоозон, самбар барин алхжээ.

Сургалтад өсвөр үе болон залуучууд хорт зуршилд өртөхөөс сэргийлэх зорилготойгоор салбар бүрийн манлайлал болон залуу сургагч багш нараар дамжуулан олон талт сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцсан аж.

Г.Нандинтуяа