Олон улсын сансрын станцад нөхөж баршгүй аюул тулгарч байгаа талаар анхааруулав

Олон улсын сансрын станцад нөхөж баршгүй аюул тулгарч байгаа талаар анхааруулав

Олон улсын сансрын станц хуучирсан тоног төхөөрөмж, техник хэрэгслийн улмаас нөхөж баршгүй аюулд орж байгаа талаар ОХУ-ын талаас дэлхий нийтэд анхааруулжээ.

ОУСС-ийн Оросын сегмент дэх нислэгийн системүүдийн 80 хувь нь ашиглалтын хугацаа дууссан ба энэ нь цаг хугацаа өнгөрөх тусам улам муудаж болзошгүй гэжээ. Мөн одоогийн байдлаар тус станцад жижиг хагарал илэрсэн байгааг олж тогтоосон байна.

Энэхүү станцыг анх 1998 онд Орос, Америк, Канад, Япон болон Европын хэд хэдэн орнуудын хамтарсан төслийн нэг хэсэг болгон барьсан бөгөөд анх 15 жилийн хугацаатай ашиглахаар төлөвлөж байжээ. Гэтэл өдийг хүртэл олон улс туршиж өөрсдийн техник хэрэгслээ хөөргөсөөр байгаа нь асар их хохиролтой үр дүнд хүрч болзошгүй болоод байгаа юм.

Энэ талаар ОХУ -ын Ерөнхий сайдын орлогч Юрий Борисов хэлэхдээ, “Тус станц дээр металл хуучирч муудах нь маш муу үр дагавар болох сүйрэлд хүргэж болзошгүй. Үүнийг бид огт хүлээн зөвшөөрөх ёсгүй” гэжээ.

Мөн тус улсын сансрын хөтөлбөрт сүүлийн жилүүдэд төсөв тасарч, авилгын хэрэг дэгдээд байгаа юм. Энэ нь тус станцад гарах хүндрэлийг илүү хэцүү болгож байгаа бөгөөд өнгөрсөн долдугаар сард гэхэд л Наука судалгааны загварын тийрэлтэт хөдөлгүүрт анхаарал болгоомжгүйгээс болж гал алдаж ОУСС-ын байдлыг тогтворгүй болгосон юм.

Эх сурвалж: BBC, CNN