Энэ оны аравдугаар сарын 10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар сэрүүснэ.
Харин аравдугаар сарын 09-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.