Чуулганаар “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна

Чуулганаар “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

ШУУД ҮЗЭХ: 

 Өнөөдрийн чуулганаар:

  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ хэлэлцэх тов гараад байгаа юм.