СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван ханатай гэр шатаж, нэг хүн нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван ханатай гэр шатаж, нэг хүн нас баржээ

Өчигдөр /2021.09.01/ 14:00 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэр шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын ерөнхий газрын алба хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:05 цагт очиж иргэн Б-гийн таван ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан боловч харамсалтай нь  уг гал түймэрт иргэн Б гэх 52 настай эмэгтэй өртөж нас барсан байжээ.Талийгаачийн цогцсыг Завхан аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.

Б.Дэлгэрмаа 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө