ВИДЕО: БНХАУ анхны “Universal Studio”-ээс сэдэвчилсэн паркийг энэ сард нээхээр болжээ

ВИДЕО: БНХАУ анхны “Universal Studio”-ээс сэдэвчилсэн паркийг энэ сард нээхээр болжээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод энэ сард анхны “Universal Studio”-ээс сэдэвчилсэн паркийг нээхээр болжээ.

Тодруулбал, Энэхүү парк нь цар тахлын улмаас нээлт нь хойшлогдоод байсан бол ийнхүү энэ есдүгээр сарын 20-ны өдөр албан ёсоор нээхээр болсноо зарласан байна.  Нийт долоон сэдэвт газрын 37 хэсэгтэй бөгөөд дэлхийн тав дахь “Universal Studios”-ээс сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэн болох аж.

Тус сэдэвчилсэн паркууд нь Сингапур, Осака, Лос Анжелес, Орландо зэрэг хотуудад байрладаг бөгөөд Бээжинд нээгдэх энэхүү студи нь өөрийн орны бэлгэдэл болсон Кунг-Фу панда анемейшнийг нүүр царайгаар тодорхойлсон байна.

Нээлтийн өмнө туршилтын журмаар тус хүрээлэнд очиж үзэх боломжтой ба жуулчдын маш өндөр хүлээлтийг үүсгээд байгаа юм. Тус хүрээлэнг ойролцоогоор 50 тэрбум юань буюу 7.7 тэрбум ам.доллараар баригдсан гэжээ.

Мэдээж хамгийн алдартай үзмэрүүд болох Харри Поттер, Трансформер, Журассик Ворлд, Миннионс гэх мэт үзмэрүүдийг үзэж, зарим барааг худалдан авах боломжтой бөгөөд одоогоор нэвтрэхдээ цар тахлын үеийн дэглэмийг сайтар баримталж маскаа зүүх, халууныг тогтмол шалгах гэх мэт  зохицуулалт хийж ажиллах юм. 

Эх сурвалж: CNN

ВИДЕО: