ТОКИО 2020: Д.Сэлэнгэ 4:6 харьцаагаар ялагдал хүлээж, тэмцээнээ дуусгалаа

ТОКИО 2020: Д.Сэлэнгэ 4:6 харьцаагаар ялагдал хүлээж, тэмцээнээ дуусгалаа

Өнгөрсөн наймдугаар сарын 27-нд /2021.08.27/  Зуны паралимпын наадамд Монгол улсаа төлөөлж, байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ оролцож, ганцаарчилсан төрлийн рэкарв төрлийн эрэмбэ тогтоох харваанд 23 дугаар байрт шалгарч байсан билээ.

Тэгвэл өнөөдөр /2021.09.02/ тэрбээр Паралимпын наадамд байт харваан эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эхний шатанд Польшийн тамирчин Милена Олсевскатай цэц сорин нийт таван сет харваа хийснээс хоёрт нь ялалт байгуулж онооны харьцаа тэнцэж байсан ч тавдугаар үед 20-25 харьцаагаар хожигдож 4:6 харьцаагаар тэмцээнээ дуусгалаа.