БШУ-ны сайд Л.Энх-Амгалан VS МҮИС: Харилцан шүүхдэлцэнэ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан VS МҮИС: Харилцан шүүхдэлцэнэ

Энэ сарын 26-ны өдөр /2021.08.26/ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монголын Үндэсний их сургууль /МҮИС/-ийн талаар мэдээлэл өгсөн. Тэрээр “Энэ бол луйвар. Тиймээс бид Монголын үндэсний их сургууль гэдэг нэрийг буцааж авна.

Хоёр үндэслэлтэй;

Нэгдүгээрт, МҮИС гэж гадаадад гарахаар манай үндэсний их сургуулиудыг хамгийн их хойш нь татаж байгаа.

Хоёрдугаарт, хөдөө орон нутгаас ирж байгаа хүүхдүүд МУИС-д ороод байна уу, МҮИС-д ороод байна уу гэдэг ялгаагаа ойлгохгүй маш их төөрөгдөл үүсч байна.
Тиймээс бид энэ их сургуулиас нэрээ буцааж авна. Энэ бол Монголын төрийн өмч. Мөн УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуулийн төсөлд хувийн сургууль Монголын үндэсний нэр авахыг хориглож байгаа” гэсэн. 

Харин өнөөдөр Монголын Үндэсний Их сургуулиас хариу мэдэгдэл хийж, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монголын үндэсний Их сургуулийн талаар илт худал үндэслэлгүй ямар нэгэн судалгаагүй мэдээлэл тараасан гэж үзэж байна.

МҮИС-ийг  "Луйварчин” "луйвар" хийдэг гэж хэлснээ тэрээр нотлох үүрэгтэй бөгөөд эс чадвал тухайн мэдээг тараасан арга хэрэгсэл болон бусад хэлбэрээр няцаах үүрэг хуулийн дагуу хүлээх ёстой юм .Түүгээр ч зогсохгүй олон нийтийн сүлжээгээр дамжуулан "МҮИС бол луйварчин" хэмээх утгатай мэдээлэл тарааж байгаа үйлдэл нь мянга мянган ажилтан, алба хаагчид, оюутнууд тэдгээрийн гэр бүлийг гутаан доромжилсон, гүжирдэн гүтгэсэн үйлдэл юм. Энэ дагуу МҮИС-ын зүгээс БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндээ хамгаалуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн Иргэний шүүхэд хандаж буйгаа мэдэгдэж байна  гэж мэдэгдсэн билээ. 

Харин Л.Энх-Амгалан сайд "Надаас хулгай хийсэн хүнээс би уучлал гуйхгүй. Би мөн шүүхэд хандана" гэсэн юм.

С.АРИУНСУВД

ҮЗЭХ: 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө