Х.Энхтуяа дагахын эхний тулаандаа яллаа

Х.Энхтуяа дагахын эхний тулаандаа яллаа

Пара таеквондогийн эмэгтэйчүүдийн -49 кг жинд өрсөлдөж буй Х.Энхтуяа өнөөдөр хүч үзэж буй.

Тэрээр эхний шатандаа Европын аваргын хүрэл медальт Узбекистаны тамирчин Зиодахон Исаковатай тоглосон юм. Улмаар эхний үед 6-4 харьцаагаар, хоёрдугаар үед 3-2 харьцаагаар ялсан ч гуравдугаар үед 2-7 хожигдсон. 

Ингэснээр 11-13 харьцаагаар ялагдал хүлээсэн юм.           

Улмаар дагах тоглолтод Мароккогийн тамирчин Суканиа Эс-Саббартай сая тоглож, яллаа. Тэрээр нийт оноо 21-37 харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Тодруулбал, 

  • Нэгдүгээр үед: 9-11 харьцаагаар ялж                            
  • Хоёрдугаар үед: 2-13
  • Гуравдугаар үед: 10-13 оноог тус, тус авлаа. 

Одоо 18 цагт Тайланд болон Сербийн тамирчдын ялсантай тоглоно. Тус тулаанд ялбал хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болох юм. 

Х.Энхтуяа нь 2017 оны дэлхийн аваргын алт, 2019 оны дэлхийн аваргын мөнгөн медальтай.