АНУ өнгөрсөн гуравдугаар сараас хойш ковид19 цар тахлын 15.1 сая тун вакциныг хаяж үрэгдүүлжээ. NBC телесуваг энэ талаар мэдээллээ. Мэдээлэлд өгүүлснээр, тус улсын зөвхөн дөрвөн сүлжээ эмийн сан гэхэд тус бүртээ сүүлийн хагас жилд саяас дээш тун вакциныг үрэгдүүлсэн аж.
Тэдгээрээc “Walgreens” сүлжээ хамгийн ихийг буюу 2.5 сая тун вакцин хэрэгцээгүй болгожээ.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн гаргаж өгсөн мэдээлэлд дурдсанаар бол дүн мэдээнд нь хэд, хэдэн муж улс болон ханган нийлүүлэгчдийн мэдээлэл ороогүй гэнэ.
Өөрөөр хэлбэл, 15.1 сая тун гэдэг нь бүрэн бус тоо бөгөөд үнэндээ хамаагүй илүү ч байж болох юм байна. Мэдээлэлд вакцин үрэгдэж байгаагийн шалтгааныг тодорхой нэрлээгүй ч хадгалалтын буруу нөхцөл, тээвэрлэх үеийy хорогдол гэх мэт шалтгаанууд жин дарж байгаа нь тодорхой юм.