Хариулгагүй явсан найман тооны бог мал галт тэргэнд дайрагджээ

Хариулгагүй явсан найман тооны бог мал галт тэргэнд дайрагджээ

Өчигдөр буюу 09 дугаар сарын 01-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг төмөр замын 146 дугаар километрт бог мал гал тэрэгт дайруулжээ.

Тодруулбал, 3408 дугаартай ачааны галт тэрэг явах үед хариулгагүй орхисон найман тооны бог мал төмөр замын хориг хашаанд орж галт тэргэнд дайрагдан галт тэргийг саатуулсан аж.

Тухайн галт тэрэг нь олон тонн ачаа тээвэрлэж явсан бөгөөд хөдлөх механизм нь тээврийн хэрэгсэл шиг тэр дороо зогсох, эгнээ байраа өөрчлөх боломжгүй аж. Төмөр замд саад учирсан тохиолдолд аралтай зогсолт хийх үед 800-1000 м газрыг туулж зогсдог ажээ. Тиймээс малчид та бүхэн өөрийн эд хөрөнгөө хамгаалж, малаа төмөр замын аюултай бүсээс холуур бэлчээх, малаа хариулгагүй орхихгүй байхыг анхааруулж байна.