Үерийн усанд боогдсон 380 малыг завиар нүүлгэн шилжүүлжээ

Үерийн усанд боогдсон 380 малыг завиар нүүлгэн шилжүүлжээ

Өнгөрсөн наймдугаар сард Хангай нурууны араас усжих Хануй, Чулуут, Суман, Хойд тамир, Урд тамир гол болон Өгий, Тэрхийн цагаан нуурын усны түвшин хоногт 1-2 см нэмэгдэж, олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 40-90 см ахиу түвшинд байжээ.

Үүнээс болж Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг Хар усан тохой гэдэг газарт  300 тооны хурга, 70 ишиг, 10 хонь үерийн усанд боогдсоныг Онцгой байдлын газрын алба хаагчид  завиар зөөвөрлөж аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж ажилласан байна.

Иймд Онцгой байдлын газраас мөн энэ есдүгээр сарын эхний хагаст хур тунадас ихтэй байх төлөвтэй тул гол мөрний сав дагуу орших малчид, ард иргэдэд онцгойлон сэрэмжлүүлэг өгсөн байна.

С.Ариунсувд