Б.Одсүрэн: Ижил хүйстнийг дэмжсэн өнгө учир хүүхдийнхээ тоглоомыг хогийн саванд хийж, нийгмийн цөөнхийг сурталчилгааг хуулж хаясан

Б.Одсүрэн: Ижил хүйстнийг дэмжсэн өнгө учир хүүхдийнхээ тоглоомыг хогийн саванд хийж, нийгмийн цөөнхийг сурталчилгааг хуулж хаясан

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн хэрэгслийн гадна талд байрлуулсан зарим сурталчилгааны зургийг хуулуулж байгаа тухайгаа бичжээ.

Тус сурталчилгаа нь нийгмийн цөөнх буюу "ЛГБТ" төвийн өдөрлөгийн танилцуулга аж.

Тэрбээр ингэх болсон шалтгаанаа хүүхдийн тоглоомтой холбон тайлбарласан байна. Тодруулбал, сүүлийн үед багачуудын сонирхох болсон стресс тайлагдаж тоглоомын өнгө нь ижил хүйстнүүдийн билэгдэлтэй ижил учир ийм алхам хийсэн гэжээ.

Тэрбээр фэйсбүүкэд энэ талаар пост оруулсан ч устгажээ.