Швед улсын нэрийн хуудас болж байсан “АВВА” хамтлаг эргэн нэгдэж, шинэ бүтээлүүд гаргахаар болжээ.
Тодруулбал, Тус хамтлаг 1972 онд үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд 375 сая хувь цомог борлуулж дээд амжилт тогтоож байсан алдарт хамтлаг юм. Гэвч 1980-аад оны дундуур хамтлаг албан ёсоор тархаа зарлаж байсан ч 2016 онд эргэн нэгдсэн бөгөөд энэ хугацаанд таван шинэ уран бүтээлээ гаргаад амжжээ. Шинэ уран бүтээлийн тоглолтоо 2019 онд хийхээр төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас хоёр жил хойшлогдож ирэх долоо хоногт шинэ дуунуудаа цацахаар болсон байна.
Г.Нандинтуяа