ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэд хэдэн асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Татварын багц хуулинд тавьсан хоригийг хэлэлцээд, хүлээж авахгүй гэж үзсэн байна.
-РИО-ТИНТО ЗАСГИЙН ГАЗАР ХОЁР ШИРЭЭНИЙ АРД СУУХ ЁСТОЙ-
Мѳн Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэхээр болсон байна. Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар өнөөдрөөс сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгнө гэдгээ Д.Тэрбишдагва гишүүн онцлов. Тэрбээр "Рио-Тинто Засгийн газар хоёр ширээний ард суух ёстой. Ажлын хэсэгт багтсан хүмүүс санал нэгдэхгүй үе ч байсан. Саналаа нэгтгэх гэж нэлээд юм болсон байгаа. Тиймээс харьцангуй голч дүгнэлт гарсан гэж бодож байгаа" гэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын гишүүдийн асуудал хэрхэн шийлэгдэж байгаа юм?
-МАН-ын Хяналтын хорооны шийдвэрийг Удирдах зѳвлѳл хүлээн авах боломжгүй үзсэн. Д.Дамба-Очир гишүүн нууц задруулаагүй учраас буруугүй. Ш.Раднаасэд гишүүн яг хѳѳн хэлэлцэх хугацаан дээр санал гаргаагүй.
-Ш.Раднаасэд гишүүн намаас гарах ѳргѳдлѳѳалбан ёсоор ѳгсѳн юм уу?
-Ш.Раднаасэд гишүүн намаас гаргах ѳргѳдлѳѳѳгѳѳгүй.