ТОДРУУЛГА: О.Насанбурмаа сэтгэл зүйн хувьд цочролд орж зодог тайлсан

ТОДРУУЛГА: О.Насанбурмаа сэтгэл зүйн хувьд цочролд орж зодог тайлсан

Төв аймгийн Батсүмбэр суманд өчигдөр /2021.09.05/ болсон "Осло-2021" насанд хүрэгчдийн ДАШТ-ийн баг тамирчдыг сонгох хяналтын барилдаанд 72 кг-ын жинд аваргын төлөөх барилдаанд МУГТ О.Насанбурмаа ОУХМ Э.Даваанасанд бэртлийн улмаас ялагдсныхаа дараа тамирчны замналаа албан ёсоор өндөрлүүлэн зодог тайлж буйгаа мэдэгдсэн.

Тэрээр УАШТ-ийн алт, мөнгө, хүрэл. Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл. ДАШТ-ийн мөнгө, хоёр хүрэл зэрэг медаль хүртэж байсан, манай шилдэг тамирчдын нэг юм. Түүний гэнэт зодог тайлах болсон нь олон нийтийн анхаарлыг татаад буй. Тэгвэл түүний ойрын эх сурвалж, "О.Насанбурмаа нь ирэх аравдугаар сард Болгарт болох ДАШТ-д тууштай бэлдэж байсан. Гэтэл мөрөндөө бэртэл авсан.

Ингээд ДАШТ-ий сорилго барилдаанд бэртэлтэй барилдана гэж гүрийсэн ч чадалгүй ялагдлаа. Тиймээс сэтгэл зүйн хувьд гэнэт цочролд орж зодог тайлсан.

Уг гэнэтийн шийдвэрийг өөрөө гаргасан. Сэтгэл зүйн хувьд үнэхээр хүнд байна. О.Насанбурмаагийн хувьд ДАШТ-ий мөнгө, хоёр хүрэл медальтай. Ийм мадельтай тамирчин ховор. Сая олимпт явахаар бэлтгэж байсан ч сорилго барилдаан хийлгүй Чөлөөт бөхийн холбооноос шууд С.Батцэцэгийг явуулсан. Ингээд асуудалтай байтал бэртэл авч ДАШТ-нд орж чадахгүй болсон учир ийнхүү шийдвэр гаргасан байх. Энэ тэмцээн их чухал байсан" гэлээ.