Лхагва гарагт болох “Их Долоо”-ийн уулзалтад БНХАУ, ОХУ урилгаар оролцоно

Лхагва гарагт болох “Их Долоо”-ийн уулзалтад БНХАУ, ОХУ урилгаар оролцоно

Энэ лхагва гараг/2021.08.08/-т G7 буюу “Их Долоо” бүлгийн гишүүн орны тэргүүнүүд цахимаар хуралдах талаар дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Цахим уулзалтаар Афганистаныг тойрсон асуудал хийгээд өөрсдийн ялалтаа зарласан Талибанчуудын талаар хэлэлцэх аж. Уг уулзалтад урилгаар ОХУ, БНХАУ-ыг урьж оролцуулах талаар Японы гадаад хэргийн сайд Тошимицу Мотэги мэдээлжээ.

Өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдөр Талибан зэвсэгт хөдөлгөөнийхөн Афганистаны нийслэл Кабулд нэвтрэн, 20 жилийн дайнд ялалт байгуулснаа зарласан. Засгийн газрын цэргүүд тэдэнд эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд Афганий ерөнхийлөгч Ашраф Гани ордноо орхин явж, уг шийдвэрээ “энгийн иргэдийн цусыг урсгахгүйн тулд” хэмээн тайлбарласан юм. Улмаар Талибан хөдөлгөөнийхөн өөрсдийн “Исламын Эмирт Афганистан Улс”-ыг дэлхий дахинд зарлах гэж буйгаа мэдэгдсэн. Үүнээс хойш тус улсад эмх замбараагүй байдал өрнөсөөр байна.

Эх сурвалж: USAtoday