Беларусийн эрх баригчид сөрөг хүчнийхээ хоёр гишүүнийг “үндэсний аюулгүй байдалд заналхийлж, төрийн эрх мэдлийг булаан авахыг оролдсон” хэрэгт буруутган, ял оноожээ. Тодруулбал, сөрөг хүчний удирдагчдын нэг Мария Колесниковад 11 жил, өмгөөлөгч Максим Знакд 10 жилийн хорих ял тус тус оноосон байна.
Өнгөрсөн жил Беларусийн одоогийн Ерөнхийлөгч Александ Лукашенко сонгуульд ялалт байгуулснаа зарласны дараа тэд сөрөг хүчний зөвлөлд элссэн юм. Шүүх хурлын дараа Мария Колесникова, Максим Знак хоёулаа өөрт нь тулгасан хэргийг үгүйсгэсэн байна. Мөн тэдний өмгөөлөгчид ч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдахаа мэдэгджээ.
1994 оноос хойш засгийн тэргүүнээр сонгогдсон А.Лукашенко ийнхүү өөрийг нь эсэргүүцэгчдийн амыг тагласаар байна. Өнгөрсөн оны наймдугаар сард сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн олон мянган Беларусийн иргэн жагсаал зохион байгуулсан ч А.Лукашенко хүч хэрэглэн, дарсан юм. Мөн бие даасан сэтгүүлчид, өөрийг нь эсэргүүцсэн 650 гаруй улс төрийн идэвхтэнүүдийг цагдан хорьжээ.
Эх сурвалж: BBC