Паралимпын тамирчид эх орондоо ирлээ

Паралимпын тамирчид эх орондоо ирлээ

“ТОКИО 2020” зуны Паралимпын тамирчид өчигдөр /2021.09.06/ 23:41 цагт Чингис хаан нисэх буудалд буулаа.

Манай улс энэ удаагийн паралимпын наадамд буудлага, байт харваа, пауэрлифтинг, таеквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон юм.

Паралимпын XVI наадамд хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөх Монгол Улсын үндэсний шигшээ багийн эрэгтэй тугчаар жүдо бөхийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ Аажимын Мөнхбат, эмэгтэй тугчаар байт харвааны тамирчин ОУХМ Дэмбэрэлийн  Сэлэнгээ нар томилогдсон билээ.

Мөн энэ удаагийн Паралимпд Монгол Улсын баг тамирчдаас пауэрлифтингийн спортоор Э.Содномпилжээ /-107 кг/ алтан медаль хүртсэнээр 57 дугаар байрт бичигдээд байгаа юм.

Б.Дэлгэрмаа