Вьетнамд цар тахлын хорио цээрийн дэглэмийг зөрчиж, бусдад халдвар тараасан хэргээр нэг иргэнд таван жилийн хорих ял оноожээ.
Вьетнамын төрийн мэдээллийн агентлаг (VNA)-ийн мэдээлснээр, 28 настай Ле Ван Три гэх иргэн халдвар авснаа мэдэхгүй Хо Ши Мин хотоос Ка Мау муж руу очин, улмаар 21 хоногийн хорио цээрийн дэглэмийг зөрчиж, гадуур явсан байна. Үүгээр ч зогсохгүй түүнтэй уулзсан найман хүн халдвар авсны дотор нэг нь эмчилгээ хийлгэж байгаад нас барсан нь хэргийг улам хүндрүүлэхэд нөлөөлжээ.
Мөн түүнтэй адил хэргээр хоёр иргэн шүүгдэж, 18 сарын тэнсэн харгалзах ял авсан байна.
Эх сурвалж: CNN