А.Навальныйгийн нөлөө бүхий холбоотнууд Оросоос дүрвэж эхэлжээ

А.Навальныйгийн нөлөө бүхий холбоотнууд Оросоос дүрвэж эхэлжээ

Кремлийн шоронд хоригдож буй ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн хэвлэлийн төлөөлөгч Ким Ярмыш Оросоос нууцаар явсан тухай нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлжээ.

Ярмыш Финландын нийслэл Хельсинки рүү ниссэн гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Оросын шүүхээс түүнийг COVID-19 аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн, Навальныйг дэмжих жагсаалд оролцсон, шоронгийн удирдлагуудад мэдэгдэлгүйгээр гэрийн хаягаа өөрчилсөн хэрэгт буруутгаж, хилээр гарах эрхийг нь 18 сараар хязгаарлаад байсан юм. Харин Ярмыш үүнийг эсэргүүцэж, улс төрийн зорилготой өөрийг нь буруутгаж байна гэжээ.

ОХУ -ын эрх баригчид ирэх сард болох парламентын сонгуультай холбогдуулан сөрөг хүчнийхэнд хатуу арга хэмжээ авч эхлээд байна. Ярмышийн адилаар А.Навальныйгийн нэр бүхий холбоотнуудын ихэнх нь гэрийн  хорио, шоронд суухаас зайлсхийн Оросоос дүрвэж байгаа талаар “Ройтерс” мэдээлжээ. 

Эргэн сануулахад, В.Путины шүүмжлэгч сөрөг хүчний тэргүүн А.Навальныйг мөнгө завсан хэргээр баривчилж, хоёр жилээр хорих ял оноосон билээ.

Эх сурвалж: The Organization for world peace