Ц.Магалжав: Нэр бүхий бөхчүүдээс допинг илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл

Ц.Магалжав: Нэр бүхий бөхчүүдээс допинг илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан 512 хүчит бөхийн барилдаан болсон билээ. Тус барилдаанд зодоглож, тавын даваанаас хойш тунаж, үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан билээ. Уг барилдаанд барилдсан таван бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл өнөөдөр гарсан юм. 

Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав уг мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр “18 бөхөөс допингийн шинжилгээг БНСУ руу явуулсан байгаа. Одоогийн байдлаар шинжилгээний хариу албан ёсоор гараагүй байна. Нэр бүхий бөхчүүдээс допинг илэрсэн гэдэг нь худал мэдээлэл” гэсэн юм.