Хадгалах хугацаа нь дууссан “Фпайзар” вакциныг 61 иргэнд тарьсан байжээ

Хадгалах хугацаа нь дууссан “Фпайзар” вакциныг 61 иргэнд тарьсан байжээ

БНСУ-ын Дэгү хотод хадгалах хугацаа нь дууссан “Фпайзер” вакциныг ашигласан хэрэг гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 1 хүртэл хүйтэн хэлхээт орчинд хадгалах ёстой байсан вакциныг есдүгээр сарын 2,3-нд 20-50 насны 61 иргэнд тарьсан байна.

Вакцины гадна талын шилэн дээр хугацаа дуусах огноог бичих ёстой. Гэвч тус вакцинуудад дуусах хугацааг бичээгүй нь эндүүрэл гарахад нөлөөлсөн гэж эмнэлгийн мэргэжилтнүүд тайлбарласан байна. Улмаар тус 61 иргэн рүү утсаар холбогдон, ямар нэгэн гаж нөлөө илэрвэл нэн даруй мэдэгдэхийг зөвлөжээ. Одоогоор гаж нөлөө  бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: Koreatimes