ОХУ-ын Онцгой байдлын сайд хүний амь аврахаар ус руу үсрэхдээ хад мөргөж, нас баржээ

ОХУ-ын Онцгой байдлын сайд хүний амь аврахаар ус руу үсрэхдээ хад мөргөж, нас баржээ

ОХУ-ын Онцгой байдлын сайд Евгений Зиничев хойд туйлд зохион байгуулагдаж буй цэргийн дадлага сургуулилтын үеэр усанд осолдож амиа алджээ. Хэргийг тодруулбал, цэргийн баримтат кино хийхээр очсон зураглаач хөл алдан ус руу унасан байна. Улмаар Евгений Зиничев түүний амийг аврахаар нь араас нь үсрэхдээ чулуу мөргөж нас баржээ. Харамсалтай нь кино зураглаач Александр Мельник мөн амиа алдсан байна.

Өдгөө 55 настай Евгений Зиничев Владимир Путиний хамгаалалтын албаны даргаар ажиллаж байсан нэгэн. Мөн өнгөрсөн онд шинэчлэгдсэн Засгийн газарт суудал авч үлдсэн цөөн хэдэн сайдын нэг юм.

Болсон явдлын дараа В.Путин түүний гэр бүлд эмгэнэл илэрхийлж, “Миний хувьд хэнээр ч орлуулах боломжгүй нэгэн байсан юм” хэмээжээ.

Эх сурвалж: RBC




Улаанбаатарт 21 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ